Сайн байна уу...

2000 оны 12 сар

 Хаврын тэр өдөр... Миний амьдралын нандин мөч тэр өдөр тохиосон юм. Би энэ өдрөөс өмнө жирийн нэгэн хүү, бусдын л адил хичээл сургуулдаа явж, гэр орны ажлаа хийн амьдарсаар өдийг хүрсэн нэгэн билээ. Тэр өдөр би хамгийн сайн найз, ангийн хүүхэд М-ын хамт хичээлийн их завсарлагаанаар гадаш салхинд гарахаар сургуулийн 2 давхараас гарахаар шатаар бууж явтал урд өмнө хэзээ ч харж байгаагүй сайхан харцтай тулгарсан юм (Тэр минь урлагийн үзлэгт орох гээд хар пиджак юбкатай урлагийн заалны үүдэнд зогсож байсан....). Тэрхэн зуур юу болоод байгааг мэдэхгүй тэр харцаас нүдээ салгалгүй харан харан сургуулийн гадна хаалгаар гарлаа. Гадаа гарах зуур манай найз надтай элдэвийг ярин хөөрөлдсөн ч би найзынхаа ярианаас нэг ч үг тогтоож сонсож чадсангүй зөвхөн тэр хөөрхөн харц, тэр охины тухай бодсоор балмагдсан байлаа. Тиймдаа ч тэсэлгүй найзынхаа яриаг үл оошоон, яриаг нь таслан нөгөө охиныг харахаар буцаж орлоо. Ороод түүний хажуугаар өнгөрөхдөө тэрнээс харц салгахгүй харан харан өнгөрлөө...

Урд нь хичээл номноос өөр юу ч мэдэхгүй, охидын талаар нэгч бодож үзээгүй надад цоо шинэ нэгэн ариун ертөнц нүдэнд минь тодорлоо.

Энэ мөчөөс хойш надад тэр охиноос өөр юу ч бодогдохоо болилоо. Тэгээд би тэр охиныг хэн болох аль ангид сурдагийг мэдэхээр найзаасаа асуулаа. Тэгэд тэр минь манай нөгөө ангийн охин Э байлаа. Урд нь би нөгөө ангид ямар ямар хүүхдүүд сурдагийг мэдэх хэдий ч түүнийг нэг ч удаа олж хараагүй байжээ. Үүнээс хойш би тэрэнтэй яаж танилцах учраа олохгүй өдрийн бодол шөнийн зүүд болж хэдэн өдөр өнгөрлөө.

2000 оны 12 сарын тэр өдөр Хичээлийн сүүлийн цаг химийн хичээл орж байхад гэв гэнэт хүүхдээр дамжуулан тэр намайг дуудлаа. Би тэр юу болоод байгаад мэдэж ядан түүн дээр очлоо. Тэгэхэд тэр минь надад би нөгөө ангийн чинь Э байна. Надад уран зохиолын номоо түр өгөөч гэлээ. Тэгэхэд уран зохиолын ном байхгүй байлаа гэсэн хэдий ч би ангидаа буцан орон ангийн найд Б -с уран зохиолын нөм аван түүнд өглөө. Түүнийг явсны дараа би хөл дээрээ тогтож ядан догдолж нисэх мэт сайхан байлаа. Тухайн үед надад ном байхгүй байсан ч би энэ номыг заавал олж өгнө, би түүнд ном өгвөл буцаан авахдаа ямар ч байсан дахин уулзана гэж төсөөлөн баярлаж байв. Тэр өдрөөс хойш хэдэн 7 хоног өнгөрөв. Тэр надад ном авчирч өгдөггүй ээ. Номны эзэн ч надаас номоо нэхэн буцааж өгөхийг хүслээ. Би номоо яаж хэлж авахаа, түүнтэй яаж нүүр тулгарч үг солихоо ч мэдэхгүй байлаа. Тэгээд найзын хамт зориглон түүнийг физикийн хичээлд сууж байхад очин дуудан уулзаж номоо авлаа.Энэ мөчөөс хойш би Э-той таарах бүрдээ үг солин мэндэлж, ярилцаар өдөр хоног өнгөрөн өнгөрсөөр түүнтэйгээ би дотонослоо. 


Хэдий нэг нэгнээ мэдэх найзууд болсон ч түүнээсээ би яаж үерхэхийг гуйх аргаа олж ядсаар өдрийг бодол, шөнийн зүүд болж өдөр хоног улиран өнгөрсөөр байлаа...

2001 оны 2 сарын 1

Энэ өдөр л надад түүнээс үерхэхийг гуйх боломж гарлаа. Учир нь юу вэ гэвэл тэр өдөр багш нарын баярын өдөр болж сурагч хүүхдүүд багш нарынхаа оронд багш болж нэг өдөр ангийхандаа хичээл заах байлаа. Тэр минь орос хэлний багш болж, би физикийн багш боллоо. Тэгэхэд би түүнтэйгээ хамт байх боломж гарч тэрэнл сайн болсноо хэлж үерхэхийг гуйхаар олон удаа зориглон хэлэх гэтэл үгээ хэлж чадахгүй, үг хоолойн дээр гараад яг хэлэх гэтэл гацаад хэлж чадсангүй энэ өдөр өнгөрлөө.

Энэ өдрөөс хойш 2 долоон хоног өнгөрлөө. Би түүнээсээ үерхэхийг гуйхаар өдөр болгон боддог байсан ч тэр өдөр сургуулийн жижүүрийн хажуу цонхон дээр очин цонхны чүүлний ард орон түүнээсээ би эрээрэн сандарсаар үерхэхийг гуйлаа. Тэр үед би ямар их сандарсанаа, зүрх минь амаар гарах шахахан догдолж байснаа санадаг юм... Тэр минь миний гуйлтыг сонсоод хариуг нь удахгүй хэлнэ гэлээ. Энэ үгийг сонссон мөчөөс хойш өдөр хоног өнгөрч ядан түүнээс минь ямар хариу ирэх бол, намайг тоох болов уу гэж бодсоор өдөр хоног өнгөрч ядан байхад....

2001 оны 3 сарын 8-ны өдөр
Мартын 8-ны сургуулийн мисс, хөөрхөн охиноор шалгарсны дараа орой 20.00 цагийн үед би тэдний ангид ангийн нь хүүхдүүдтэй буу халаад сууж байхад тэр минь ангийхаа найзаараа намайг дуудуулан кордорт гарч ирүүлэн би чиний хариуг хэлий гэлээ. Яг тэр мөчид би маш их сандран ямар хариу хэлэхийг тэсэж ядаж байлаа. Тэгэхэд тэр минь надад үерхэхийг зөвшөөрсөн юм.  /20:25 минут/

Орой нь би гэртээ ирэхэл хүргэн ах өнөөдөр чинь Мартын 8-ны өдөр шүү дээ. Гэртээ ямар орой ирж байна аа. Өнөөдөр эгчдээ бид 3 /ах, дүү, би/ хоол цай , хийж өгөх байлаа гэлээ. Тэрийг би сонссон хэдий ч миний бодлоос тэр минь гарахгүй бодон бодсоор орой болж унтах болоход миний нойр хүрэхгүй тэрнийхээ тухай бодсоор зүрх минь догдлон баяр хөөрөөр дүүрч, хайрандаа умбан  нойр хүрэхгүй, нойр хулжсаар үүр цайлаа...

Маргааш орой нь 2001 оны 3 сарын 9-нд

Манай ангийн нийлдэг миний найзууд, тэрний минь ангийн нийлдэг найзууд нийлэн тэрний минь Хөөрхөн охин-оор шалгарсаныг тэмдэглэхээр болов. Би ч тэр мөчийг догдлон догдлон хүлээж нийллэгээс өмнө түүндээ бэлэг авахаар Хамгийн сайн найз М-тэй аймгийн төв орлоо. Тэр үед манай өөрийн гэр Хот  луу нүүсэн би аавын дүү эгчийндээ байдаг байлаа. Надад бэлэг авах мөнгө байдаггүй, байсан хэдэн төгрөгөө найзтайгаа нийлүүлэн цэцэг авч нийллэг рүү очлоо.  Нийллэг манай ангийн Т-нд болсон юм. Т-ийн аав ээж гэртээ эзгүй Т эгчийндээ байдаг байлаа. Т -ийн гэрт би хэд нийллэгээ хийхэд Т-ийн гэр гал түлээгүй аймар хүйтэн байсан ч бид нар дундаа нэг пилетик тавиад ингэх үү, тэгэх үү тоголлоо тэхэд би хожигдож шийтгүүлэхээр болов. Манай найд бид хэд хуйвалдан миний нүдийг дарж шийтгэл хэлүүлэхэд ийм удаа ингэх үү /үнсэх үү/, тийм удаа тэгэх үү /үнсэх/ гэхэд би олон  тоог нь сонгож 5 удаа түүнийгээ үнсэх болов.

Би амьдралдаа анх удаа эмэгтэй хүн, түүнийгээ зүүн хацар дээр үнсэж билээ. Үнсэх тэр мөчид би тэнгэрээр дүүлэн нисэх мэт хөнгөрч, хөл дээрээ тогтож ядан  энэ бол миний цорын ганц хайр, Би чамд хайртай гэж дотроо шивнэсэн юм...


.................................................................................................................................


2001 оны 6 сар

Хожмийн нэгэн өдөр хэнээс ч билээ би түүнийгээ миний хамгийн сайн найз М-д сайн, тэрэнтэй дотно ойр байхын тул надтай танилцахаар очсон болохыг мэдсэн юм. Тэр үед миний зүрх яг зурагдах, зүсэгдэх шил болсон.

Би бодолд автан сэтгэл тавгүйтсэн ч найзаасаа Э-ийн /түүний минь/ талаар юу гэж боддог тэр чамд таалагддаг уу гэж асуусан юм. тэгэхэд харин би сонсож байгаагүй хариугаа сонссон юм. Миний хамгийн сайн найз түүнд хайртай, намайг түүрүүлээд үерсэн болохоор нуугаад өнгөрсөн юм гэлээ...

Тэгэхэд надад улам хэцүү болж... хайртай хүнээ өөр хүнд сайн, тэр сайн хүн нь бас өөрт нь сайн гэдгийг мэдээд яаахаа ч мэдэхээ больж олон хоног бодсоны эцэст Хайртай хүнээ аз жаргалтай байвал бусад нь хамаагүй, тэгээд ч нэгэнт надад сайн биш юм чинь би ингэж тээг болоод яахав гээд салахаар дотроо шийдэн аажим аажмаар хөндийрсөн юм.

Нөгөөтэйгүүр би өөртөө миний хайртай хүн миний хамгийн сайн найзтай үерхвэл, гэрэлбэл би үүрд түүнийхээ ойр хамт байж нууцханаар хайрлах боломжтой юм байна гэж шийдсэн юм.

Гэсэн хэдий ч амьдрал санасанаар болдоггүй юм байна лээ. Тэр хоёрыг нийлүүлэх гэсэн миний бодол бүтсэнгүй түд удалгүй тэр 2 саллаа... Яагаад салсныг нь ч би одоо хүртэл ойлгодоггүй юм... Гэв гэнэт салж мөр мөрөө хөөн... тэр минь ч холдон өөр хүнтэй гэрлэж.... Миний хамгийн сайн найз гадаад явж ажиллахаар болж .... бид 3... би хайраасаа холдон хөндийсөн юм....

2012 он

Одоо тэр миний үрийн зулай үнэрлэж ээж болон,
Миннй хамгийн сайн найз гадаадад гэр бүлтэй болж бид хэд хөндийрлөө


Би одоо гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болж сайхан амьдарч байгаа ч гэсэн
Эхнэр, охиндоо хязгааргүй хайртай ч гэсэн эхнэр, охин минь намайг өршөө...

Би нэг л үгийг чамд хэлмээр байна БИ ЧАМД ХАЙРТАЙ би чамайг үргэлж насанд туршдаа нууцханаар хайрлах болно. Би чамд хайртай.... Э-д


65 comments:

  1. hi Энэ би... Чамайгаа маш их санаж байна шүү...

    ReplyDelete
  2. Миний амьдралд хамгийн сайхан гэгээлэг, оргил, буцалсан үе тэр үед байлаа...

    ReplyDelete
  3. Replies
    1. Бичиж болох уу хариулт

      Delete
    2. Болно 😊

      Delete
  4. Цав цагаан цэвэрхэн хувцасладаг
    Цэв цэвэрхэн нүдээрээ инээдэг хүү байж билээ

    ReplyDelete
    Replies
    1. Энэ мэдрэмжийг бэлэгсэн чамдаа баярлалаа, энэ их хайр бол хүн болж төрсний бүх насны жаргал, ариун зүйл билээ ❤️ зүрхний гүний гүнд мэдрэгдэх тийм нэгэн эрдэнэ…

      Delete
  5. Үргэлж хаппи
    Инжое
    Сайхан хүн шүү ми найз



    ReplyDelete
    Replies
    1. 😊 Баярлалаа ❤️💕

      Delete
  6. Зүүд нь биелчих вүү дээ. Ахиж битгий холбогдоорой гэсэн хар дарлаа гэхэд нь шоолоод бсан биелчих шиг боллоо биеэ сайн бодож эрүүл энх байгаарай найз минь

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэглээ 😊 Найз бас биеэ бодож, ярилцсан шиг хором мөч бүрийг жаргалтай өнгөрүүлээрэй... ганц олдох амьдрал шүү... 😊 Бас энэ аз жаргалыг бэлэглэсэн чамдаа баярлалаа ❤️

      Delete
  7. Хэдий бидний холбоо гэм зэмгүй ч бас өөрөөр харах хүн бишгүй бх оо таарсан газраа мэнд устай л явах нь дээ

    ReplyDelete
    Replies
    1. Тэгэлгүй яахав... Баярлалаа 😍

      Delete
  8. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе 🎂 ми найз сайн уу сайхан баярласан уу
    Найз нь ажлаасаа гарсан гэрт амраад л байгаа
    Чи бас амхрч бна уу амралт хэр бна

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа... Ажил, амьдрал дажгүй сайхаан... Аахан түр ажлаасаа завсарлага авч амарсан нь дээрээ... би бас ажил цаг наргүй болоод нилээн бясалгалын байдалтай байна кк... сониноос код бичиж мобайл апп хийж сурахаар үзэж байгаа 😊 40 хүрэхээсээ өмнө хийхийг хүссэн юмаа хийнээ... програмын компаниа хөгжүүлнэ...

      Delete
    2. Хай юм сурах гоё шүү амжилт 💪🏻

      Delete
  9. Өнөөдөр сайхан амарлаа... ойрд сэтгэл тавгүй 14 хоног үүрээр унтаж /өдөр болгон 4 цагт/ ядарсан байж байгаад өчигдөр эрт унтаад... тэгсэн чамайг зүүдэллээ... үнэхээр сайхан 😍 зүүдэн би нилээн ядарсан дайчлагдсан нэг тийшээ бөөнөөрөө явж байхын тэгсэн замд чамтай таараад чи намайг таниад юм яриад би ярьсан зүйлийг нь ойлгоогүй бас би чамайг танихгүй байсан... гэхдээ чи маш үзэсгэлэнтэй харагдаж байсан 😍😍😍 хараад, хараад л баймаар... нээрээ муугийн зөн биш байгаасай би танихгүй болтлоо чамтай уулзмааргүй байна.

    ReplyDelete
  10. Өө найз минь сайн амарч авч байгаарай
    Мэдэж байгаа биздээ нойр бол бүх юм
    Зүүд бол Кк ядаж л үзэсгэлэнтэй болох юм бна даа
    Танихгүй болтлоо уулзмааргүй гэж юу билээ кк
    Уулзахгүй бмааргүй бна гэж үү

    ReplyDelete
    Replies
    1. Кк хариу ирснийг хараад баярлаад бас инээмсэглээд бичиж байна… өө сайхан амарч байгаа… танихгүй болтлоо гэж… зүүдэнд би чамайг танихгүй хөгширсөн байсан тэгтлээ хөгширсний дараа таармааргүй байна гэсийн 😊 нээрээ удахгүй шинэ жил боллоо Шинэ оноо гоё угтаарай 🎄 би энэ жил их юм амжуулсан бүүр ажилгүй ч болж үзлээ кк анх удаа ажилгүй болж үзлээ гоё юм байна… заавал цалин авч цалин хүлээхгүй кк миний найз ч гэсэн энэ оныг амжилт, бүтээл, урам зориг, сорилтоор өнгөрөөсөн байх… Шинэ онд бүүр их амжилт бүтээл үзүүлнэ гэдэгт итгэж байна… ✌️🎉

      Delete
    2. Нээрээ найзынх нь хувьд ч гэсэн 14 жил амраагүй амралтаа авч байна кк яасан хурдан цаг хугацаа вэ
      Бас та 2 г амьдралдаа буцаан татаж бүгдийг хуваалцсандаа баяртай байна. Миний найзууд миний бүх юм үргэлж гэр бүлээс дотно гайхалтай хүмүүс та 2 гоо бас тэгж бодож явды хүлээн зөвшөөрч сайхан уулзалдах өдрүүд байнаа санаа зоволтгүй
      сайн сайхныг хүсье 😇
      ирэх жил илүү ихийг сурч өөрийгөө бас дайчилнаа хамтдаа хөгжицгөөе

      Delete
  11. Тийм шүү сайн амарч аваарай... Баярлалаа 😊 Тэгье, илүү их амжилт аз жаргалтай байх болно оо😊 Бүгдээрээ ✌

    ReplyDelete
  12. Хай дээр бичсэн түүхийг дахин дахин уншхаар нээх гоё
    Инээд хүрээд байхын хөөрхөн байжээ бид өөр дурсамжаасаа энд оруулаач нээрээ нөгөө мэйлийн зураг файлаа арилгасоон сүүлийн дурсамжийг уншихад бас сайхан байсан шүү

    ReplyDelete
    Replies
    1. Aanhan harin butsaad huuhed nasandaa ochood goy bgaaz uur dursamjuudaa oruulna aa M bas oruulaarai

      Delete
  13. Тэр үед чамд зөвшөөрөөгүй бол яах байсан бол
    Найзуудтайгаа ярилцаад л өөрөө бас бодоод л одоо найз нь надад сайн тэгээд үерхэе гэсэн юм чинь М надад сайн биш юм бна гэж бодож билээ. Чамайг гомдоохгүй юмсан гэсэндээ тэрэнд сайн гэдгээ уул нь нууж бсын тэр үед
    Тэгэхдээ ми найз мэдсэн бсан
    Би ч сайн биш бж үерхээд дэмий юм болж гэж бодсоон чамд бас М- д сайн танай ангийн охидууд багш гээд харамлаад л хөгжилтэй юм болдог байж билээ кк
    Танай ангийн хөвгүүд манай ангийн охидууд 1 анги байсан бол гээд л тэ их ярьдаг байсан
    Танай ангийхан нээрээ шинэ жилээрээ уулзаж байгаа юу

    ReplyDelete
    Replies
    1. Harin tiimee ta 2 niilsen bol... aan manai angiihan suuld nadad helsen shd ta hedtei taardaggui bsan gej odoo ch gesen angiihan uulzahaaraa ter uyeiin tuhai yaridagiin..
      Dursamjtai goy shuu... shileer uilzna l gesen gehdee olon hun tsuglahgui bnaa 8 hun l ireh bh

      Delete
  14. M. Bn mash saihan dursamjuud shvv Shine jiliin mend E bas D d kkkk

    ReplyDelete
  15. Хөөе сайн уу ажил ажил гээд л гүйгээд бна уу
    даа ярих бичих боломж үнэхээр гарахгүй бна сорри

    ReplyDelete
    Replies
    1. Aimar ajiltai nuhur shd gadaadad bga gesen shig hahah zavgui m nuhur yum bicheerei

      Delete
  16. Tiim bh gej bodoj bsiimaa nz ni yahaw ajil ajil geed l zawgui l guigeed l bgaa chi gaigui biz de amidral bie tenhee ajil ene ter ni

    ReplyDelete
  17. Kk huurhun room bolchihloo yu baitsaana d ni bn aa

    ReplyDelete
    Replies
    1. Тэгж байгаад гоё яринаа царайгаа хараад кк та 2 той Э

      Delete
  18. Сайн сайн найз нь ажлаа хийхгүй байгаа гэрт амарч бна. Англи хэлээ сайжруулах гээд хичээж бгаа өөр тайван доо гоё чат өрөө боллоо ингээд бичээд бхаар дүүрэх үү кк

    ReplyDelete
    Replies
    1. Oknice гялс англи хэлээ сурахгүй бол мэдээллээс хоцрогдоод байна шүү... Амжилт ✌ Энэ чат дүүрэхгүй байхаа бичээд байгаарай кк

      Delete
    2. Энэ их Монголын завгүй яарсан дандаа дутуу мэдрэмжтэй цаг үед жоохон ядраад... амсхийж энэ дууг сонсож байна яг одоо кк https://www.youtube.com/watch?v=LKJ7sWqDkIM&list=PLM058HTvEgRQPp85OFl2vSzM9htiokaeb&index=6

      Delete
    3. clon - love and soul

      Delete
    4. Ene duu goy shdee emorch bnuu kk
      Neeh goy kassetaar sonsdog bsandaa

      Delete
    5. Klip ni gunigtai duu ni bas
      Merry my husband vzej bn amidrald iim uhralt tohiddog bol kkk

      Delete
  19. Hi buh zuil saihan bolnoo kkkk amjilt E bas D

    ReplyDelete
  20. Хай за та 2 ажил төрөл их үү М ирссэн гэж найз хэлсэн
    Сайхан бнн уу нутаг явсан уу
    Гэр бүлийнхэнтэйгээ гоё бна уу
    Э гэртээ амарч бнэ уу утасны апп нь амжилттай юу ууланд алхаж бна уу
    Сонин сайхан бичээрэй
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй 2 оо

    ReplyDelete
    Replies
    1. Hi сайхаан сайхан шинэллээ бас сайхан амар ч байна аа к ганцаараа болохоор жоохон залхуураад байгаа сонин сайхан юу байна сурлага сайн, хэзээнээс ажилдаа орох вэ… уйдаж байна уу гайгүй юу 😊

      Delete
  21. Huue sainuu kkk M bn bi mongoldoo irsen bgaa endee tuwhnuh sanaatai bgaa sar shineer nutag yawaad irseen saihan bnlee ih huiten bnlee kk zun bas dahiad ochnoo nutag maani hugjij tsetseglsen zuil yuch bhgvi bnlee kk tegej bgaad neg taarj uduriin hool ideh yumsan bugdeeree uuganaad helsen bgaa

    ReplyDelete
  22. Хай амжилт хүсье зүтгээд байждээ .
    Надаа хэлсээн боломж гарвал уулзацгаая . Сайхан ярьж сууцгааавал баахан инээх бхдаа . Ёо манай нутаг нээрээ ямар удирдлага таараад бды ёётой хөгжих боломжтой газар бж яагаач гүй бгаз онигоотой хэдэн хуучин байр нурж байгаа зах гээд л аймэр.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ үлдсэн хүмүүст жоохон хэцүү байгаа байх бид нар ч очихоороо сайхан амраад л гоё ❤️ уул нь нэг эвээ олбол дороо хөгжинө дөө… тэгэж байгаад м-г явахад нь цуг явна гээд захисан байгаа 😁

      Delete
  23. Аа та 2 амиатаад бгаарайй кк

    ReplyDelete
    Replies
    1. haha tsug niilj bolno shuu Sonin yu bn ajildaa orson uu ger bul sain... e bn

      Delete
    2. Sain sain Gertee chi ajild oroo yu. Kkk olnooroo ywhimsan te

      Delete
    3. Ajil oroogui ee kk gantsaaraa l suuj bn M l orj garch bn daa 😁 gantsaaraa ajillahaar joohon uitgartai l yum gehdee hussen uyee yawaad ireed untaad toglood kino uzeed bas gadagshaa zugaalaad amar yum 😅

      Delete
    4. Neeree chuluutei tsagt barigdahgui bgaa uye deeree yanz buriin bisiness hiij uzeerei sonirholtoi bn bh…

      Delete
  24. M bn tegej baigaad buunuuruu taaraldaj uduriin hool idiildaa geed Uugiid helsen bgaashdee uur so sa yu bn yu hiigeed bn da Ebo

    ReplyDelete
  25. Сайнхан наадаж байна уу... Наадам болж байна... үе үе гэнэт санаанд орж ирэх юм сайн зүйл тохиолдсон байгаасай... гэнэт ажилаа хийж байсан чинь нэр чинь орж ирээд эндээс зургийг чинь харий гэсэн байдаггүй ээ кк 😊

    ReplyDelete
    Replies
    1. энд тэндээс...

      Delete
    2. Хай сайн байнауу кк гэнэт энийгсэнаад бичсэн бна уу гээд үзлээ
      Өнөөдөр амралтын өдөр байшиндаа очиж хуушуурдаад хашаагаа 2 хүү цэвэрлээд ирлээ хүйтэрч бна

      Delete
    3. Хай янзын... орж ирж байгаарай... зузлагууд том болоод сайхан байна уу... Манай зулзагууд том болоод сайхан байнөө гэхдээ удахгүй тусдаа гараад явна гэж бодохоор сайн нялуурч авмаар ч юм шиг санагдахын... Ер нь та нар яаж байна би лавдаг 40 гарсан ч гэсэн ухаан орж сайн аав, нэг ухаан суусан хүн болох шинж алгоо... улам л хэнэггүй болох шинжтэй байна ингэж бодохоор миний потенциал багтаамж ийм жижигхэн л юм шиг санагдаад байгаа...

      Delete
  26. Эртээр нээрээ талбайн тэнд Д-г хараагүй удаж бгаад харсан жоохон жин нэмсэн харагдсан кк
    М-г ангийхных нь зургаас харсан
    У - бид хагассайн болгон ууланд алхахыг хичээж бгаа нуццаар нэгдүүл нэгдэж бгаарай өглөө 6-с гарна

    ReplyDelete
    Replies
    1. Тэгнээ гэж амралтын өдөр болгон ууланд цуг гарахынсан гэж бодож байгаа... Даанч эрт босч чадахгүй залхуураад л байна кк

      Delete
  27. Хай Д байна өө... Кк харин тийм жин асуудал байна өө... гэхдээ яг үнэнээ хэлэхэд турья гэж бодохгүй л байна ер нь сүүлийн үед ямар ч зорилгогүй зүгээр байгаараа амьдрах дуртай болсон... Кк энэ хөгширсөнийх эсвэл ядарсын болов уу... Яг одоо бол нойр хулжаад, толгой өвдөөд эм уучаад сууж байна.. нээрээ М бид 2 уулзах болгондоо чиний тухай ярьдаг гэсэн дээ би бараг өдөр болгон болгон ямар нэгэн байдлаар чиний нэр толгойд орж ирдэг... Энэ яагаад ч юм надад суусан далд ухамсрын дадал юм шиг байлээ... Гэв гэнэт л чиний тухай бодол ордгын кк тэгээд хааяа өнгөрсөн дурсамжуудаа эхнээс нь нүдээ аниад бодно... Тэгэхэд тэр үеийн мэдрэмжүүд /маш олон мэдрэмж аз жаргал, гуниг, тэмүүлэл, хүсэл, мөрөөдөл, хайр, үнэн голоосоо дотроосоо мэдрэх юм, эрч хүч тэнэглэл, зориг, айдас, хулчгар байдал, эморол, маш их хүч /мэдрэгдэж үүний дараа нэг тийм олон хөгжим оролцсон урт аялгуу сонссон юм шиг болж тайвширдаг... За за юу бичээд байнадаа нэг тиймэрхүү байдаг шүү

    ReplyDelete
  28. Нойр хүрэхгүй сошиал баахан ухлаа... 290, Осоржамаа өнгөрчихөж... Амьдрал богинохон юмаа... Ер нь хүн яах гэж амьдардагийн болоо... Бүүр томоор логик талаас харахаар утгагүй ч юм шиг, шинжлэх ухаан бүтээлч талаас харахаар хүн төрөлхтөн туулах ёстой зам, тест, хувьсал ч юм шиг, улс орон, гэр бүл, хувь хүн талаас харахаар утга учир, нөгөө миний хэлээд байсан мэдрэмжүүдийг мэдрэх хязгааргүй бодлын холбоосууд ертөнц ч юм шиг кк... Мэдэх юм алгоо яах гэж амьдраад байгаагаа хэхэ гэхдээ сая харлаа манай крашын хэлсэн шиг "Амьдрал гэдэг ургаж бас үхдэг ийм л өдрүүдийн цуглуулга билээ" гэж үнэн юмаа... Би хаяа тогтворгүй санагддаг нь тэр шүү хаха

    ReplyDelete
  29. Нээрээ би гоё аргатай болсон та 2 яадаг вэ... Хааяа нэг тийм толгойд их юм бодогдоод дэлбэрэх гээд, замбараагүй болоод байдаг үед... Зэрэг зэрэг юунд ч юм мэдэхгүй санаа зовоод, нэг тийм хоцроод байгаа юм шиг болж, хэрэгтэй хэрэггүй бодлууд дүүрээд гацах үед... Та 2 тэгдэг үү би ганцаараа дүүрээд байна уу кк би энийгээ яахаа шийдсэн кк нэг ном уншин байсан чинь "...бодлоо гүйлгээд..." Гээд үг байсан зүгээр л тунгаахгүй бодохгүй гүйлгээд хоосолсоны дараа мэдэгдсэнийг нь авч үлдэх нь сайхан юм байна лнэ... Тэгээд тэрийгээ

    ReplyDelete