Сайн байна уу...

2000 оны 12 сар

 Хаврын тэр өдөр... Миний амьдралын нандин мөч тэр өдөр тохиосон юм. Би энэ өдрөөс өмнө жирийн нэгэн хүү, бусдын л адил хичээл сургуулдаа явж, гэр орны ажлаа хийн амьдарсаар өдийг хүрсэн нэгэн билээ. Тэр өдөр би хамгийн сайн найз, ангийн хүүхэд М-ын хамт хичээлийн их завсарлагаанаар гадаш салхинд гарахаар сургуулийн 2 давхараас гарахаар шатаар бууж явтал урд өмнө хэзээ ч харж байгаагүй сайхан харцтай тулгарсан юм (Тэр минь урлагийн үзлэгт орох гээд хар пиджак юбкатай урлагийн заалны үүдэнд зогсож байсан....). Тэрхэн зуур юу болоод байгааг мэдэхгүй тэр харцаас нүдээ салгалгүй харан харан сургуулийн гадна хаалгаар гарлаа. Гадаа гарах зуур манай найз надтай элдэвийг ярин хөөрөлдсөн ч би найзынхаа ярианаас нэг ч үг тогтоож сонсож чадсангүй зөвхөн тэр хөөрхөн харц, тэр охины тухай бодсоор балмагдсан байлаа. Тиймдаа ч тэсэлгүй найзынхаа яриаг үл оошоон, яриаг нь таслан нөгөө охиныг харахаар буцаж орлоо. Ороод түүний хажуугаар өнгөрөхдөө тэрнээс харц салгахгүй харан харан өнгөрлөө...

Урд нь хичээл номноос өөр юу ч мэдэхгүй, охидын талаар нэгч бодож үзээгүй надад цоо шинэ нэгэн ариун ертөнц нүдэнд минь тодорлоо.

Энэ мөчөөс хойш надад тэр охиноос өөр юу ч бодогдохоо болилоо. Тэгээд би тэр охиныг хэн болох аль ангид сурдагийг мэдэхээр найзаасаа асуулаа. Тэгэд тэр минь манай нөгөө ангийн охин Э байлаа. Урд нь би нөгөө ангид ямар ямар хүүхдүүд сурдагийг мэдэх хэдий ч түүнийг нэг ч удаа олж хараагүй байжээ. Үүнээс хойш би тэрэнтэй яаж танилцах учраа олохгүй өдрийн бодол шөнийн зүүд болж хэдэн өдөр өнгөрлөө.

2000 оны 12 сарын тэр өдөр Хичээлийн сүүлийн цаг химийн хичээл орж байхад гэв гэнэт хүүхдээр дамжуулан тэр намайг дуудлаа. Би тэр юу болоод байгаад мэдэж ядан түүн дээр очлоо. Тэгэхэд тэр минь надад би нөгөө ангийн чинь Э байна. Надад уран зохиолын номоо түр өгөөч гэлээ. Тэгэхэд уран зохиолын ном байхгүй байлаа гэсэн хэдий ч би ангидаа буцан орон ангийн найд Б -с уран зохиолын нөм аван түүнд өглөө. Түүнийг явсны дараа би хөл дээрээ тогтож ядан догдолж нисэх мэт сайхан байлаа. Тухайн үед надад ном байхгүй байсан ч би энэ номыг заавал олж өгнө, би түүнд ном өгвөл буцаан авахдаа ямар ч байсан дахин уулзана гэж төсөөлөн баярлаж байв. Тэр өдрөөс хойш хэдэн 7 хоног өнгөрөв. Тэр надад ном авчирч өгдөггүй ээ. Номны эзэн ч надаас номоо нэхэн буцааж өгөхийг хүслээ. Би номоо яаж хэлж авахаа, түүнтэй яаж нүүр тулгарч үг солихоо ч мэдэхгүй байлаа. Тэгээд найзын хамт зориглон түүнийг физикийн хичээлд сууж байхад очин дуудан уулзаж номоо авлаа.Энэ мөчөөс хойш би Э-той таарах бүрдээ үг солин мэндэлж, ярилцаар өдөр хоног өнгөрөн өнгөрсөөр түүнтэйгээ би дотонослоо. 


Хэдий нэг нэгнээ мэдэх найзууд болсон ч түүнээсээ би яаж үерхэхийг гуйх аргаа олж ядсаар өдрийг бодол, шөнийн зүүд болж өдөр хоног улиран өнгөрсөөр байлаа...

2001 оны 2 сарын 1

Энэ өдөр л надад түүнээс үерхэхийг гуйх боломж гарлаа. Учир нь юу вэ гэвэл тэр өдөр багш нарын баярын өдөр болж сурагч хүүхдүүд багш нарынхаа оронд багш болж нэг өдөр ангийхандаа хичээл заах байлаа. Тэр минь орос хэлний багш болж, би физикийн багш боллоо. Тэгэхэд би түүнтэйгээ хамт байх боломж гарч тэрэнл сайн болсноо хэлж үерхэхийг гуйхаар олон удаа зориглон хэлэх гэтэл үгээ хэлж чадахгүй, үг хоолойн дээр гараад яг хэлэх гэтэл гацаад хэлж чадсангүй энэ өдөр өнгөрлөө.

Энэ өдрөөс хойш 2 долоон хоног өнгөрлөө. Би түүнээсээ үерхэхийг гуйхаар өдөр болгон боддог байсан ч тэр өдөр сургуулийн жижүүрийн хажуу цонхон дээр очин цонхны чүүлний ард орон түүнээсээ би эрээрэн сандарсаар үерхэхийг гуйлаа. Тэр үед би ямар их сандарсанаа, зүрх минь амаар гарах шахахан догдолж байснаа санадаг юм... Тэр минь миний гуйлтыг сонсоод хариуг нь удахгүй хэлнэ гэлээ. Энэ үгийг сонссон мөчөөс хойш өдөр хоног өнгөрч ядан түүнээс минь ямар хариу ирэх бол, намайг тоох болов уу гэж бодсоор өдөр хоног өнгөрч ядан байхад....

2001 оны 3 сарын 8-ны өдөр
Мартын 8-ны сургуулийн мисс, хөөрхөн охиноор шалгарсны дараа орой 20.00 цагийн үед би тэдний ангид ангийн нь хүүхдүүдтэй буу халаад сууж байхад тэр минь ангийхаа найзаараа намайг дуудуулан кордорт гарч ирүүлэн би чиний хариуг хэлий гэлээ. Яг тэр мөчид би маш их сандран ямар хариу хэлэхийг тэсэж ядаж байлаа. Тэгэхэд тэр минь надад үерхэхийг зөвшөөрсөн юм.  /20:25 минут/

Орой нь би гэртээ ирэхэл хүргэн ах өнөөдөр чинь Мартын 8-ны өдөр шүү дээ. Гэртээ ямар орой ирж байна аа. Өнөөдөр эгчдээ бид 3 /ах, дүү, би/ хоол цай , хийж өгөх байлаа гэлээ. Тэрийг би сонссон хэдий ч миний бодлоос тэр минь гарахгүй бодон бодсоор орой болж унтах болоход миний нойр хүрэхгүй тэрнийхээ тухай бодсоор зүрх минь догдлон баяр хөөрөөр дүүрч, хайрандаа умбан  нойр хүрэхгүй, нойр хулжсаар үүр цайлаа...

Маргааш орой нь 2001 оны 3 сарын 9-нд

Манай ангийн нийлдэг миний найзууд, тэрний минь ангийн нийлдэг найзууд нийлэн тэрний минь Хөөрхөн охин-оор шалгарсаныг тэмдэглэхээр болов. Би ч тэр мөчийг догдлон догдлон хүлээж нийллэгээс өмнө түүндээ бэлэг авахаар Хамгийн сайн найз М-тэй аймгийн төв орлоо. Тэр үед манай өөрийн гэр Хот  луу нүүсэн би аавын дүү эгчийндээ байдаг байлаа. Надад бэлэг авах мөнгө байдаггүй, байсан хэдэн төгрөгөө найзтайгаа нийлүүлэн цэцэг авч нийллэг рүү очлоо.  Нийллэг манай ангийн Т-нд болсон юм. Т-ийн аав ээж гэртээ эзгүй Т эгчийндээ байдаг байлаа. Т -ийн гэрт би хэд нийллэгээ хийхэд Т-ийн гэр гал түлээгүй аймар хүйтэн байсан ч бид нар дундаа нэг пилетик тавиад ингэх үү, тэгэх үү тоголлоо тэхэд би хожигдож шийтгүүлэхээр болов. Манай найд бид хэд хуйвалдан миний нүдийг дарж шийтгэл хэлүүлэхэд ийм удаа ингэх үү /үнсэх үү/, тийм удаа тэгэх үү /үнсэх/ гэхэд би олон  тоог нь сонгож 5 удаа түүнийгээ үнсэх болов.

Би амьдралдаа анх удаа эмэгтэй хүн, түүнийгээ зүүн хацар дээр үнсэж билээ. Үнсэх тэр мөчид би тэнгэрээр дүүлэн нисэх мэт хөнгөрч, хөл дээрээ тогтож ядан  энэ бол миний цорын ганц хайр, Би чамд хайртай гэж дотроо шивнэсэн юм...


.................................................................................................................................


2001 оны 6 сар

Хожмийн нэгэн өдөр хэнээс ч билээ би түүнийгээ миний хамгийн сайн найз М-д сайн, тэрэнтэй дотно ойр байхын тул надтай танилцахаар очсон болохыг мэдсэн юм. Тэр үед миний зүрх яг зурагдах, зүсэгдэх шил болсон.

Би бодолд автан сэтгэл тавгүйтсэн ч найзаасаа Э-ийн /түүний минь/ талаар юу гэж боддог тэр чамд таалагддаг уу гэж асуусан юм. тэгэхэд харин би сонсож байгаагүй хариугаа сонссон юм. Миний хамгийн сайн найз түүнд хайртай, намайг түүрүүлээд үерсэн болохоор нуугаад өнгөрсөн юм гэлээ...

Тэгэхэд надад улам хэцүү болж... хайртай хүнээ өөр хүнд сайн, тэр сайн хүн нь бас өөрт нь сайн гэдгийг мэдээд яаахаа ч мэдэхээ больж олон хоног бодсоны эцэст Хайртай хүнээ аз жаргалтай байвал бусад нь хамаагүй, тэгээд ч нэгэнт надад сайн биш юм чинь би ингэж тээг болоод яахав гээд салахаар дотроо шийдэн аажим аажмаар хөндийрсөн юм.

Нөгөөтэйгүүр би өөртөө миний хайртай хүн миний хамгийн сайн найзтай үерхвэл, гэрэлбэл би үүрд түүнийхээ ойр хамт байж нууцханаар хайрлах боломжтой юм байна гэж шийдсэн юм.

Гэсэн хэдий ч амьдрал санасанаар болдоггүй юм байна лээ. Тэр хоёрыг нийлүүлэх гэсэн миний бодол бүтсэнгүй түд удалгүй тэр 2 саллаа... Яагаад салсныг нь ч би одоо хүртэл ойлгодоггүй юм... Гэв гэнэт салж мөр мөрөө хөөн... тэр минь ч холдон өөр хүнтэй гэрлэж.... Миний хамгийн сайн найз гадаад явж ажиллахаар болж .... бид 3... би хайраасаа холдон хөндийсөн юм....

2012 он

Одоо тэр миний үрийн зулай үнэрлэж ээж болон,
Миннй хамгийн сайн найз гадаадад гэр бүлтэй болж бид хэд хөндийрлөө


Би одоо гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болж сайхан амьдарч байгаа ч гэсэн
Эхнэр, охиндоо хязгааргүй хайртай ч гэсэн эхнэр, охин минь намайг өршөө...

Би нэг л үгийг чамд хэлмээр байна БИ ЧАМД ХАЙРТАЙ би чамайг үргэлж насанд туршдаа нууцханаар хайрлах болно. Би чамд хайртай.... Э-д